Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймагт болсон цасан шуурганы улмаас тус аймгийн долоон суманд нийт 48 хүн малтайгаа уруудсан байна. Аймгийн Онцгой байдлын газарт ирсэн энэхүү дуудлагын дагуу 18 автомашин, 92 алба хаагч ажиллаж, малтайгаа уруудсан 48 малчинг эсэн мэнд олж, 7700 малыг эздэд нь хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн шуурганы улмаас Луус сумын цахилгааны агаарын ТП-38 станцад гэмтэл үүссэнийг сумын монтёрууд засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан байна.