Өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс эх хэлний шалгалт авах болсон. Өнөө жилийн хувьд шалгалтын босго оноог 400-гаар тогтоож, хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд орон даяар нэгэн зэрэг авсан юм. Тэгвэл шалгалтын дүн гарсан бөгөөд шалгуулагчид даалгавраа өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад сайн гүйцэтгэсэн дүн гарч, шалгалт өгсөн хүмүүсийн 84.7 хувь нь 400-гаас дээш оноо авсан байна. Харин үлдсэн 15.3 хувь нь хангалтгүй буюу 400-гаас бага оноо авчээ. Хангалтгүй оноо авсан хүмүүс энэ сарын 25-нд дахин шалгалт өгөх эрхтэй.