Их, дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг герман хэлний олимпиад энэ жил Монгол Улс, ХБНГУ-ын батлан хамгаалахын яамд хоорондын хамтын ажиллагаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болж өнгөрлөө. Долоо дахь удаагийн олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, БХИС, ХИС-ийн 70 гаруй оюутан өрсөлдсөн юм. Герман хэлний B2 түвшинд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Европ судлалын тэнхимийн герман судлалын оюутан Г.Солонго I байр, А2 түвшинд мөн сургуулийн герман судлалын оюутан И.Нинжин II байр эзэлж олимпиадыг хошуучиллаа.