Хөдөө аж ахуйн биржээр бараа, түүхий эд арилжсанаар зах зээлд бодит үнэ тогтож, түүхий эдийн тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалтад чанарын ахиц гарч буй. Тус бирж 2013 оны дөрөвдүгээр сарын 5-наас энэ сарын 2-нд 348 удаагийн арилжаа зохион байгуулж, 10.200 тонн хонины ноосыг 17.6 тэрбум, 2126 тонн тэмээний ноосыг 10.6 тэрбум, 12.613 тонн ноолуур 881.2 тэрбум , 27.447 тонн тосны ургамал 21.9 тэрбум төгрөгөөр арилжжээ. Мөн 2415 тонн ямааны завод ноос 54.2 тэрбум, 24 тонн тэмээний завод ноос 60 сая төгрөгөөр, 878.3 тонн хонины завод ноосыг нэг тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь нэг сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 986.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. ХАА-н бирж дээр өнөөдрийн байдлаар ноолуур ес, тэмээний ноос найм, хонины ноос зургаа, тосны ургамал хоёр, ямааны завод ноос хоёр, тэмээний завод ноос нэг, хонины завод ноос нэг, мал нэг төрлөөр тус тус арилжиж байна.