Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтсээс “Хулгайчаас болгоомжил” самбар байршуулан ажиллаж байна. Тус цагдаагийн хэлтсээс дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн тоог бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аян”-ыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй. Аяны хүрээнд дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хулгайчаас болгоомжил” гэсэн самбар байршуулсан байна.