Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл маргааш авто замын компаниудын удирдлагатай уулзаж, энэ жил хийх замын бүтээн байгуулалтын талаар ярилцах гэнэ. Нийслэлийн иргэний танхимд болох уг уулзалтаар авто замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй, шуурхай, чанартай, хуваарийн дагуу хийж гүйцэтгэхэд анхаарахыг аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох аж. Түүнчлэн хотын мээр тэдэнд ямар саад бэрхшээл тулгарч байгааг ч сонсож, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм байна.