Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрсний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчид 12 машин, долоон механизм, үйлчилгээний зургаан машинтайгаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа.
Авто замын халтиргаа, гулгааг арилгах зорилгоор амралтын өдрүүдэд 70 гаруй тонн бодис цацсан байна. Харин өчигдөр Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургууль, Баянзүрхийн товчооны замд хоёр тонн бодис цацаж, зам цэвэрлэжээ. Цас мөс нь гүйцэд арилаагүй, нэмж халтиргаа үүссэн замуудыг цэвэрлэх ажил өнөөдөр ч үргэлжилж байна.