“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчид олноор зорчдог гудамж, талбайн хэв журам сахиулдаг цагдаа нарт англи хэлний анхан шатны ярианы чадвар олгох сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Жуулчдын аюулгүй байдлыг хангах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршиж байгаа. 2014 онд тус сургалтад 60 цагдаа суралцсан бол энэ онд 50 цагдаа хамрагдаж байна.