Өнгөрсөн гуравдугаар сард манайд улаанбурхан өвчин гарсан. Өдгөө нийслэлийн найман дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт халдвар авсан байж болзошгүй 616 хүн бүртгэгдсэнээc 145 (23.5 хувь)-ынх нь онош лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Одоогийн байдлаар эмнэлгийн дөрвөн ажилтан тус өвчний халдварч авч, вакцин хийлгээд байгаа аж.