Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг энэ жил арай эрт буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх зөвшөөрлийг говийн гурван аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний алба (УЦУОША)- нд өгчээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт нийт нутгийг хамран орсон хур тунадасны үүлэнд Өмнөговь, Дорноговь аймгийн УЦУОША-ны экспедиц зориудаар нөлөөлсөн байна.
Харин Дундговь аймагт энэ үеэр салхины хурд 16-18 м/сек, зарим үед 24 м/секунд хүрсэн тул үүлэнд нөлөөлөх боломж хязгаарлагдсан гэнэ. Харин Сүхбаатар аймагт энэ сарын 4-нд “Шарга Бороо-1” экспедиц Уулбаян сумын нутаг “ЦагаанОвоо” гэдэг газраас цаг агаарт зориудаар нөлөөлсөн байна.
Үүний үр дүнд байгалийн жамаар орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж, Уулбаян, Түвшинширээ, Баяндэлгэр, Баруун- Урт, Халзан, Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутгаар 1.0-12.0 мм тунадас орсон талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
М.ТЭРГЭЛ