Монголын сагсанбөмбөгийн холбоо /МСБХ/-нооv сүүлийн 10 жилд тус холбоо албан ёсоор хурал хийгээгүй талаар сэтгүүлчдэд мэдээлэв.
Манай улсад сагсан бөмбөгийн холбоо анх 1962 онд үүсгэн байгуулагдсан. Харин Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаад гурван жил болж буй. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар МСБХ дөрвөн жилд нэг удаа заавал хуралдах заалт байдаг. Харин энэ хуулиа зөрчөөд сүүлийн 10 жилд албан ёсоор хуулийнхаа дагуу хуралдаан зарлаагүй учир сагсан бөмбөгийн ууган гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нарын тэргүүлэгчид ийнхүү мэдээлэл хийж байгаа аж. Хурал зохион байгуулагчид Монголын сагсан бөмбөгийн хүрээнд үүссэн хүндрэлттэй нөхцөл байдлыг эцэслэн шийдвэрлэх, нэг зорилготой, тэмүүлэлтэй, хөгжүүлье гэдгээ тамирчид, дасгалжуулагч, шүүгч, энэ спортын зүтгэлтнүүд хүсч байгаа юм.
2014 оны гуравдугаар сарын 23-ны өдөр ээлжит бус хурлыг хийсэн боловч энэ нь хуулийн дагуу болоогүй гэв. Уг хуралд МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилын хүрээн дэх хүмүүс оролцсон. Тиймээс МСБХ-ны албан ёсны ээлжит бус хурлыг дүрмийн дагуу, хуулийн хүрээнд зохион байгуулахыг шигшээ багийн тамирчид, шүүгчид, ивээн тэтгэгчид, дасгалжуулагчид, ахмадын зөвлөл, үндэсний лигийн есөн баг, эмэгтэй супер лигийн дөрвөн багийн тамирчдаас бүрдсэн 545 хүн гарын үсэг зурсан шаардах бичгээ МСБХ-ны Ерөнхийлөгч Ц. Мөнх-Оргилд илгээжээ.
МСБХ-ны тамирчдаас холбооныхоо ерөнхийлөгчид хандаж олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулах уу, хурдацтай хөгжлийн шатандаа орж байгаа энэ эрчээ хадгалах уу гэдэг асуудал тулгарч байгааг сонордуудав.