Улаанбурхнаар өвчилсөн байж болзошгүй 419 хүн байгаагаас 123-ынх нь онош лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Халдвар авсан хүмүүс хоёр сартайгаас 39 насныхан. Тодруулбал, улаанбурхан туссан хүмүүсийн 43.2 хувь нь 2-9 сартай хүүхдүүд гэнэ. Одоогоор Улаанбаатар хотын төвийн дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Орхон аймагт тус өвчин гараад байна.