ОХУ-ын нэр хүнд бүхий сургуулиудын бакалаврын сургалтад газрын тос, эрчим хүч, байгалийн шинжлэх ухааны чиглэл болон орос хэлний багшийн мэргэжлээр Роснефть компани 10 оюутныг тэтгэлгээр сургахаар болжээ. Шалгуулагчид тавигдах гол шаардлага нь Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй, эсвэл ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн байна. Сонгон шалгаруулалтыг орос хэлний шалгалт, ярилцлага гэсэн үе шаттайгаар зохион байгуулна. Орос хэлний шалгалтад тэнцсэн иргэдийг ярилцлагад оруулах юм.