Баянгол дүүргийн “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн хүүхдүүд энэ сарын 7-нд хоолонд хорджээ. 160 хүүхэд, есөн багш ажилчдыг асуумж судалгаанд хамруулахад 69 хүнд эмнэлзүйн (бөөлжих, дотор муухайрах, гэдэс базлах, суулгах, ам цангах, хөлрөх зэрэг) шинж тэмдэг илэрсэн байна. Одоогийн байдлаар гурван хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. 53 хүнээс сорьц авч, лабораторийн шинжилгээ болон тархвар зүйн судалгаа хийж байна.