Ховд аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “АЛТАЙН ДУУЛАЛ” яруу найраг, богино өгүүллэгийн наадам боллоо. Нийт 27 яруу найрагч, зохиолч 81 шүлэг, долоон өгүүллэг уншсанаас яруу найргийн төрлийн тэргүүн байрт Булган сумын яруу найрагч Б.Цогтбадрах, дэд байрт Жаргалант сумын яруу найрагч Б.Пүрэвсүрэн, гутгаар байрт Дарви сумын яруу найрагч Ч.Булгамаа, тусгай байрт Жаргалант сумын яруу найрагч Б.Ариун-Эрдэнэ, С.Батчулуун нар шалгарав. Богино өгүүллэгийн төрөлд тэргүүн байрт Жаргалант сумын А.Оюунчимэг, дэд байрт “Ховд” телевизийн захирал Н.Баасанжав, гутгаар байрт Манхан сумын Д.Эрдэнэбат, тусгай байрт Олон ястны телевизийн сэтгүүлч Ж.Саруул, Үенч сумын М.Даваажав нар шалгарав.