“Coal Mongolia 2015” чуулганы үзэсгэлэнд Монголын уул уурхайн ханган нийлүүлэгч 34 компани оролцож байна.
Тухайлбал ханган нийлүүлэгч Вагнер Ази, Юнайтад белаз, Транс Вест, Замайн ХХК, төсөл хэрэгжүүлэгч Тавантолгой Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, Сумитомо групп үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Үүнээс 40 тоннын даацтай ямар ч хүнд нөхцөлд уурхайн 120 метрийн гүнд орох боломжтой өрмийн машин, автосамосволыг чуулганы гадна байрлуулсан нь олны анхаарлыг ихэд татаж байв. Тус техникүүдийг Элгэн ХХК, Эвердигм компани оруулж иржээ. Одоогоор дөрвөн машин борлуулаад байгаа аж. Уул уурхайн үзэсгэлэнг 2000 хүн үзэхээр бүртгүүлжээ.