“Бадарчийн Жаргалмаа” ярилцлагын нэвтрүүлгээрээ үдэш бүр үзэгчидтэйгээ мэндэлдэг, Ийгл Ньюс ТВ-ийн сэтгүүлч, Б.Жаргалмаа хүнд өвчний улмаас яаралтай мэс засалд орохоор болоод байна.
Тэрээр тархины хавдараар өвдсөн бөгөөд хавдар нь хоргүй болохыг шинжилгээгээр тогтоожээ.
Гэхдээ нарийн төвөгтэй мэс засалыг яаралтай хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон учраас Тайланд улсыг тун удахгүй зорих гэж байна.
Бадарчийн Жаргалмаа нь 1992 оноос хойш телевизийн салбарт тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Ийгл Ньюс телевизээс гадна МҮОНТ, UBS телевизэд тус тус ажиллаж байсан манай туршлагатай, авьяаслаг сэтгүүлчдийн нэг билээ.
Ийгл Ньюс телевизийн мэдээллийн хөтөлбөрийн анхны хөтлөгчдийн нэг бөгөөд 1996 оноос хойш тус телевизийн нүүр царай болж, үзэгч олны хайр талархалыг өдгөө хүртэл хүлээж байгаа юм.
Олны хүч оломгүй далай гэдэг үгийг санаж, ид бүтээж туурвих насандаа хүнд өвчин туссан Б.Жаргалмаад сэтгэлийн дэм хайрлахыг нийт үзэгч олондоо уриалж, хандивын данс нээн ажиллуулж байна.
Хэрэв та эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсч байгаа бол Бадарчийн Жаргалмаагийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 473000257 тоот дансанд сэтгэлийн хандив өргөнө үү?
Мөн түүнчлэн энэ сарын 24-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд болох хандивын тоглолтыг үзэж, эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүсэж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Харилцах утас: 99090502 88057077
HTML-