Дөрөвдүгээр сарын наймны байдлаар Архангай аймгийн 19 суманд 11375 том мал хорогдсоноос 2319 нь хээлтэгч байна.
МАА-н хэлтсийн бүртгэлийг авч үзвэл, адуу 959, үхэр 1376, хонь 4574, ямаа 4466 хорогджээ. Бодийг хонин толгойд шилжүүлж тооцвол үхэр 9008 хонин толгой буюу хамгийн ихээр хорогджээ.
Энэ тухай аймгийн МАА-н хэлтсийн дарга Б.Нямдаваагаас сонирхоход, тэрээр бэлчээрийн даац хэтэрснээс гадна таван хошуу мал дундаа үхэр өл даахдаа муугаас гадна өвсөө хэлээрээ ороож хивж иддэг сул талтай. Ер нь л эзнээсээ их арчилгаа тэжээл шаарддаг дорой амьтан даа гэв. Өвчнөөр 887 мал үхсэн нь харьцангуй бага үзүүлэлт. Эцэст дүгнэхэд Архангай аймагт нийт малын 0.3 хувь нь хорогдоод байна. Энэ бол тийм ч сандрахаар тоо биш ч гэлээ цаг эрт байна, тайвширч болохгүй хэмэнэ мэргэжилтнүүд анхааруулж байна.