Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс залуу өрхийн гишүүдийг хөгжүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд Мөрөн сумын 13 багаас төлөөлөл оролцож сургалтын үр дүнд бүлэг болон ажиллаж ажлын байр нэмэгдүүлэн өрхийн орлоготой болохоороо тус сургалт онцлог боллоо. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас энэ оныг залуу гэр бүлийг дэмжих жил, Хөвсгөл аймгийн хэмжээнд 2015 оныг залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан залуу өрхийн нийгмийн идэвхи оролцоог дэмжих, залуучуудын санал санаачлагыг бодит үр дүн болгох зорилгоор залуу өрхийн гишүүдийн сургалтыг зохион байгуулж 80 гаруй залуус идэвхитэй оролцлоо.