Шинээр байгуулах гэж буй жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл шалгаруулах дэд хорооны бүрэлдэхүүний саналыг Аж үйлдвэрийн яаманд илгээсэн байна.
Урьд нь төсөл шалгаруулах дэд комиссыг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид батлан ажиллуулж байсан бол одоо 5 хүний бүрэлдэхүүнтэй дэд хороог Аж үйлдвэрийн сайд батлахаар болж, журам өөрчлөгдсөн байна.
Шинээр байгуулах дэд хороог аймгийн Засаг дарга ахалж, Хөдөлмөрийн хэлтсийн Жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн нарийн бичгийн даргаар ажиллах бол бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон 3 хүн байхаар журамд заажээ. Энэ дагуу Дундговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл шалгаруулах дэд хороонд Ажил олгогч эздийн холбооны дэд тэргүүн, ЗДТГ- ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болон тус хэлтсийн үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нарыг ажиллуулах саналыг Аж үйлдвэрийн яаманд илгээсэн байна.