“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн тогтоолоороо Чулуунбатын Сайнбилэгийг Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргажээ.
Тэрбээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан юм. Мөн “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболдыг томилсон байна. “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид байгаа учир ийнхүү шинээр Гүйцэтгэх захирал томилжээ.