Бээжин хотод суугаа Киргиз улсын Элчин Сайд Капаби Бактугулова, Элчин сайдын яамны нэгдүгээр Нарийн бичгийн дарга Мирбек Карубаев нар МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгштэй уулзлаа.
Уулзалтаар Киргиз, Монголын Засгийн газар хоорондын комиссын ажлын төлөвлөгөөний хамтран ажиллах асуудлаа ярилцсан юм. Киргиз улс нь 5.5 сая хүн амтай, далайд гарцгүй бөгөөд хөгжлийн хувьд Монгол улстай төстэй улсын нэг. Засгийн газар нь 5 жилд нэг удаа парламентын сонгууль явуулдаг бөгөөд 20 гишүүнтэй, гишүүд нь зөвхөн гишүүний үүрэгт ажлаа гүйцэтгэдэг байна.
Мөн Ерөнхийлөгчийн сонгууль нь 6 жилд нэг удаа явагддаг аж. Тус улс нь энэ оны 5 дугаар сараас эхлэн Евразийн Эдийн засгийн комисстой хамтран ажиллах үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байгаа ажээ. Уулзалтын үеэр Элчин сайд Киргиз улсаас Монгол улсад экспортлох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний саналаа танилцуулсан байна.