Санхүүгийн зохицуулах хороо АйЭЛТС (IELTS)-ын шалгалтыг авах эрх бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтын төлбөрийг 185 америк доллараар тогтоож, төлбөрийг хүлээн авсан зөрчлийг илрүүлэн, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр гүйцэтгэх шаардлага тавьсаны дүнд тус хуулийн этгээд шалгалтын төлбөрийг 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төгрөгөөр тогтоож, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэж байна.