Америкийн сенат өчигдөр генерал Дэвид Петрэусийг Афганистан дахь АНУ-ийн цэргийн командлагчаар баталлаа. Конгрессын Дээд танхимын сенатчид түүнийг 99 хувь дэмжжээ. Барак Обамагийн төрийн өнгөнд 2009 оноос хойш НАТО, АНУ-ын цэргийг Афганистанд удирдан залах үүрэг хүлээсэн гурав дахь хүн генерал Петрэус өчигдөр Кабулыг зорьжээ. Түүнийг мэдээж амаргүй нөхцөл байдал хүлээж байгаа. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд Афганд гадаадын зуу орчим цэрэг амь үрэгдсэн мэдээ байгаа юм.
Генерал Маккристал Америкийн засаг захиргааны дээд албан тушаалтнуудын талаар шүүмжлэлтэй үг хэлснийг нь “Роллинг стоун” сэтгүүл нийтэлсэн нь маргаан дэгдээж, эцэст нь Ерөнхийлөгч обама түүнийг албан тушаалаас нь огцруулсан. Д.Петрэус түүний халааг авч буй юм. Шинэ алба хүлээж авахаасаа өмнө Д.Петрэус Афганистан болон Ирак дахь цэргийн ажиллагааг хариуцах чиглэлээр ажилладаг Ану-ын Агаарын цэргийн хүчний Төв командлалыг тэргүүлж байсан. Тэрбээр генерал Маккристалын “баруун гар”-ын хувьд Афганистанд явуулах цэргийн ажиллагааны стратегийг боловсруулахад биечлэн оролцож байжээ.