Хэнтий аймгийн Дадал сумын иргэн А, О нарыг хил давуулан мал хулгайлж ирсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. Тэд гуравдугаар сарын 24-нд Хэнтий аймаг дахь хилийн 0287 дугаар ангийн хариуцсан хэсгээр 11 адуу тууж авчирсныг хилчид илрүүлжээ. Өдгөө тэднийг тус аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байгаа бөгөөд тэд авчирсан адуугаа нутаг дамжуулан худалдах, нутгийнхаа адууны цусыг сэлбэх зорилготой байсан гэж мэдүүлсэн гэнэ.Тэдний хулгайсан 11 адууг хилчид гуравдугаар сарын 31-нд ОХУ-ын талд хүлээлгэн өгчээ.