ОХУ-аас Эх орны дайны аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулан “Ялалтын буухиа”- г баатар хотуудаараа болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр нийт 60 мянган км аялуулж байгаа аж.
Уг буухиаг энэ сарын 3-нд Дорнод аймгийн Эрээнцав шалган нэвтрүүлэх боомтод Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын бие бүрэлдэхүүн хүлээн авч, хилийн 0132 дугаар анги, Халхгол сумын хилийн 0198 дугаар ангиар аялуулсан юм.
ХХЕГ-ын удирдлага болон ОХУ-ын зочид төлөөлөгчид өнөөдөр 09.30 цагт Зайсанд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд “Ялалтын буухиа”-г хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх юм байна.
Манай тал “Ялалтын буухиа”-г энэ сарын 13-нд Баян-Өлгий аймгийн Цагааннуур- Ташанта авто замын шалган нэвтрүүлэх боомтод ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын хилийн албаны бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөх аж.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ