Шашны үйл ажиллагаа явуулах хугацаагаа сунгуулах хүсэлтээ
нийслэлийн ИТХ-д ирүүлсэн 37 байгууллагыг шашны асуудал эрхэлсэн Ажлын хэсгээс шалгажээ. Шалгалтаар үйл ажиллагааны зөрчилтэй байсан “Монголын Рисшо Косей Кай” буддын нийгэмлэг, “Долоо дахь өдрийн Адвентист” христийн сүм, “Ариун гэр бүл”, католик сүм, “Имманүел” христийн цуглаан гэсэн шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгахыг татгалзсан байна. Харин үлдсэн 33 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг ирэх оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.