Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж бүтээн байгуулалтын салбарт ажиллах гадаад ажилчдын тоог бууруулах, монгол залуусаа ажилтай, орлоготой болгох зорилгоор “Бүтээн байгуулалт” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Бүтээн байгуулалт-2015” хөдөлмөрийн яармагаар залууст 600 орчим ажлын байр санал болгосон.