Эх орны дайны түүхэн ялалтын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн албанаас ялалтын буухиа аялуулж буй. Уг буухиаг хүлээн авах ёслол энэ сарын 10-нд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолборт боллоо. Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтсийн дарга, хурандаа Д.Мэндсайхан, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны орлогч төлөөлөгч Евгений Витальевич Серебренников нар ялалтын буухиаг Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолборт залж, ёслолын буудлага хийв.