Завхан аймаг нь ОХУ-ын Тува улстай 165 км газраар хиллэдэг бөгөөд хилийн бүсэд малтай иргэн олон байдаг. Хоёр орны иргэд хууль бусаар хил даван мал хулгайлах явдал олон гарч байсан нь саяхан. Тэгвэл сүүлийн гурван жилд Завхан аймгийн Тува улстай хиллэдэг бүсэд малын хулгайн гэмт хэрэг нэг л бүртгэгдсэн байна.