Хөвсгөл далайд тээврийн хэрэгслээр зорчихыг хориглосон шийдвэрийг Аймгийн засаг дарга нь гаргасан байна. ОХУ-д визгүй зорчдог болсонтой холбоотойгоор Хөвсгөл аймгийн иргэд болон худалдаа бизнес эрхлэгчид мөсөн замаар зорчиж хил давах нь их байжээ. Цаг агаар дулаарсантай холбоотойгоор мөс цөмрөх аюултай нөхцөл байдал үүссэн аж. Иймээс иргэдийг хоёр улсын хилийн боомт байрладаг Ханх сумын Сантын даваагаар зорчихыг сануулж байна.