Булган аймгийн Цагдаагийн газар бэлэн бус торгуулийн машинтай болжээ. Ингэснээр орон нутгийн цагдаагийн байгууллагууд дотроос Булган нь бэлэн бус торгуулийн машинтай анхны аймаг болж байгаа юм. Уг тоног төхөөрөмжийг ашиглах тогтоол, журмыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулан үйл ажиллагаандаа хэрэглэж эхэлсэн байна.