Дорноговь аймагт энэ жил 721.439 хээлтэгч мал төллөнө. Энэ сарын 5-ны байдлаар аймгийн хэмжээнд хээлтэгч малын 22.6 хувь буюу 163.077 нь төллөж, 163.079 төл хүлээн авчээ. Тодруулбал, 1134 ботго, 999 унага, 2336 тугал, 87.381 хурга, 71.229 ишиг бойжиж байна.