НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг нэмжээ. Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын Цагдаагийн газар олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, ажиллуулж эхэлсэн билээ.
Тус газар 250 иргэнийг сургалтад хамруулж, өнөөдрийн байдлаар 224 хүнтэй гэрээ байгуулан олон нийтийн цагдаагаар ажиллуулж байгаа юм байна. Тэдний сарын цалин нь 355 мянган төгрөг аж.
Харин НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ онд баталсан 1.5 тэрбум төгрөгийн төсөвт багтаан, одоо ажиллаж байгаа олон нийтийн 224 цагдаагийн ажилтанд олгож байгаа цалин, урамшууллыг 439 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр тогтоов.
Л.ГАНАА