Булган аймгийн Цагдаагийн газар бэлэн бус торгуулийн машинтай болжээ. Ингэснээр орон нутгийн цагдаагийн байгууллагуудын хувьд Булган аймаг нь бэлэн бус торгуулын машинтай анхны аймаг болж буй юм.
Уг тоног төхөөрөмжийг ашиглах тогтоол, журмыг Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, үйл ажиллагаандаа хэрэглэж эхэлсэн байна. Бэлэн бус торгуулын машин хэрэглэснээр Булган аймгийн Цагдаагийн газар иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх цагдаагийн алба хаагчид торгуулийн бэлэн мөнгөтэй харьцахгүй болж улмаар цагдаа болон иргэдийн хоорондын харилцаа хандлага сайжрах ач холбогдолтой гэж үзэж буй юм байна.