Энэ сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, 9 аймгийн 51 суманд цасан шуурга шуурч хаваржилт хүндэрсэн. Үүний улмаас Булган аймагт 17 мянга, Төв аймагт 14351 нийтдээ 31351 орчим толгой мал хорогдсоныг салбарын яамнаас мэдээлсэн.
Харин улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 44.1 хувь буюу 9471.9 мянган эх мал төллөжээ. Нийт 9366.3 мянган төл буюу 22.6 мянган ботго, 60.3 мянган унага, 215.5 мянган тугал, 4757.6 мянган хурга, 4294.5 мянган ишиг хүлээн авч, төл бойжилт 98.7 хувьтай гарчээ. Ховд, Баян-Өлгий, Дундговь, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай аймаг мал төллөлтөөрөө 50-иас дээш хувьтай байна.
HTML-