Эрх баригч эвслээс нэр дэвшин өрсөлдсөн Доод Саксонийн Хойт Германы Холбооны газрын Ерөнхий сайд Кристиан Вульфыг Үндсэн хуулийн байгууллага болох Холбооны хурлаас Германы шинэ Ерөнхийлөгчөөр сонгожээ. ХБнгу-ын гадаад бод-логотой холбогдуулан хэлсэн хэд хэдэн үгэндээ ороогдон намын хамт-ран зүтгэгчид хийгээд сөрөг хүчнийхний хүчтэй шүүмжлэлд өртөж, бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө өнгөрсөн сарын 31-нд огцорсон Хорст Кёлерийн халааг К.Вульф авч буй юм.
Бундестагийн 612 депутат, холбооны газруудын мөн тооны төлөөлөгчөөс бүрдсэн Холбооны хурлаас германы Ерөн-хийлөгчийг сонгодог.
Нэр дэвшигч эхний хоёр шатанд ялахын тулд үнэмлэхүй олонх буюу 623 санал авах ёстой. Ердийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг гуравдугаар шатны ялагчаар зарладаг. К.Вульф гуравдугаар шатанд 625 санал авчээ.
Канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг эвслээс нэр дэвшсэн Кристиан Вульф эхний хоёр шатны санал хураалтад авбал зохих 623 саналыг авч чадаагүй байна. Эхний шатанд тэрбээр 600, хоёрдугаар шатанд 615 санал авчээ. К.Вульфын эхний хоёр шатны “бүтэлгүйтэл”-ийг канцлер Ангела Меркелийн тэргүүлсэн Засгийн газарт өгсөн мэдэгдэхүйц “цохилт” хэмээн үнэлсэн улстөрч ч байна.
Германы Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай сонгодог юм.