Азийн хөгжлийн банкны “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, Монголын хоршооллын сургалт, мэдээлийн төв хамтран Хадгаламж, зээлийн хоршооны сургагч багш нарын ур чадварыг ахиулах сургалтыг 2015 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Төслийн хүрээнд бэлтгэгдсэн 27 сургагч багш энэ удаагийн давтан сургалтанд хамрагдаж ХЗХ-дын чадавхын үнэлгээ, сүүлийн 2 жилийн санхүүгийн гүйцэтгэлд үндэслэн “ХЗХ-ны бойжуулах сургалт”-аар орон нутгийн хоршоодод шаардлагатай сургалт, зөвлөмжийн чиглэлийг тодорхойлох кейс шинжилгээ хийн, ХЗХ-ны засаглалын үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжийн талаар хэлэлцүүлэг хийсэн байна.
Мөн ХЗХ-ны бизнес төлөвлөгөөг боловсруулах арга зүйн сургалт явагдаж, дадлага хийв. Давтан сургалтад хамрагдсан сургагч багш нар 2015 оны 6-7 дугаар сард орон нутгийн нийт 82 ХЗХ-нд засаглал, төлөвлөлт, бизнес төлөвлөлтийг сайжруулах, удирдлага зохион байгуулалт, бизнес төлөвлөгөөг боловсронгуй болгох, эрсдлийг хэрхэн тооцох, урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр тухайн ХЗХ-ны хэрэгцээнд нийцсэн бойжуулах сургалтыг явуулах юм.