Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх сар бүр “Нээлттэй шүүх-хөтөч” аян зохион байгуулж, иргэд болон их, дээд сургуулийн оюутнуудыг оролцуулдаг аж. Энэ удаа “Орхон” их сургуулийн Хууль, эрх зүйн ангийн II дамжааны оюутнууд тус байгууллагын танхимууд болон шүүхийн I, II байраар орж, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцжээ. Уг арга хэмжээг тус шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал, Тамгын газрын зохион байгуулагч А.Соёлоо нар хөтлөн явуулсан байна. Оюутнууд иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх онолын мэдлэгээ ийнхүү практикт тулгуурлан гүнзгийрүүлсэндээ сэтгэл хангалуун байлаа.