Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
Аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна. Тухайлбал түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газруудын ажиллах цагийн хуваарийг өглөөний 07.00-шөнийн 03.00 цагт үйлчилж болно хэмээн заадаг. Тэгвэл дээрх захирамжаар хоолны газрын ангилал зэрэглэл, стандартын шаардлага хангасан, зориулалтын байртай түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд 24 цагаар үйлчилгээ эрхэлж болох аж. Үүнийг ирэх тавдугаар сарын 01-нээс эхлэн мөрдөх юм байна.