Индонезид Барак Обамагийн хүүхэд насны тухай “Ментенгийн жаал хүү” нэртэй киноны нээлт болжээ. Хожим Ану-ын Ерөнхийлөгч болсон жаалын тухай уран сайхны намтар зохиолд үндэслэн уг киног бүтээсэн байна. Киноны нэрэнд дөрвөн жил оршин суусан Индонезийн нийслэлийн нэгэн дүүргийг оруулжээ. Жаалхүү Обама Лалын сургуулийн найзуудтайгаа коран судар уншиж буй хэсэг кинонд ороогүй аж. лалын шашныг нууцаар сурталчилдаг гэсэн дэл сул яриа Ану-д бий бөгөөд Ану-ын Ерөнхийлөгч түүнийг ямагт няцааж байдаг юм.