Монголчууд бид зовж зүдэрч яваа нэгэндээ тусалж, дэмжин сэтгэлийн дэм хайрлаж явдаг халуун сэтгэлт ард түмэн билээ.
Аливаа өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг. Хүний амьдралтай танилцаад нэг жил гурван сар болж буй Монголын нэг бяцхан ирээдүй хүнд зовлонд шаналан тарчилж байгаад элэг нэгт Монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг эцэг, эх нь уриалжээ.
Харахад өр өвдөм энэ бяцхан хүүд туслах сайн үйлсийн давлагаанд дуучин Нара нэгдэж фэйсбүүкийн 86 мянган найзуудаасаа хүн бүр 1000 төгрөг хандивлаж, бяцхан хүүгийн инээд цалгиулан гүйх өдрийг хамтдаа харахыг уриалсан байна.
Уншигч та бүхэн ч гэсэн Б.Чинтэнгис хүүд тусламжийн гараа сунгаж амьдрал бэлэглээрэй.