Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж, өв соёл, бахархлаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Энх гэрэлт хас” эмэгтэйчүүдийн үндэсний хөдөлгөөн байгуулагдсан талаар өчигдөр мэдээллээ. Гэр бүл салалт, хүчирхийллээс болж эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөг ч тэднийг хамгаалах үндэсний хөдөлгөөн ховор байгааг эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийнхөн онцлов. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Гэрэл өмнө нь үндэсний хөдөлгөөний олон байгууллагад ажиллаж байсан учраас энэ чиглэлийн туршлагатай аж. Тэрбээр БНХАУ-ын хүн амын хүйсийн харьцаа тэгш бус байгаа учраас монгол охидыг эхнэрээ болгох сонирхолтой байгааг сануулаад, удмын сангаа цэвэр байлгахыг хүслээ. Байгуулагдаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа “Энх гэрэлт хас” хөдөлгөөн тугандаа хас тэмдэг байрлуулж, түмэн наст хээгээр хүрээлүүлжээ.