Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг гэх мэт амжилттай яваа захирлууд цэл залуугаараа амжилтад хүрсэн юм биш. Доорх мэдээллүүд танд амжилтад хүрэхийн тулд аз туршихад хэзээ ч оройтохгүй гэдгийг батлах болно.
Та үүнийг мэдэх үү?
• “McDonald’s”-ийн үүсгэн байгуулагч Рэй Крок 52 нас хүртлээ цаасан аяга зардаг байсан.
• Алдарт “Harry Potter”-ын зохиолч Ж.К.Роулин 31 нас хүртэл өрх толгойлсон эхийн тэтгэмж авдаг байжээ.
• Харрисон Форд 30 нас хүртлээ мужаанаар ажиллаж байсан гэдэг.
• “Zara”-ийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 30 хүртлээ дэлгүүрт туслахаар ажилласан аж.
• Еван Уиллиамс “Twitter”-ийг 35 насандаа байгуулжээ.
• “Skype”-ийг Никлас Зэннстромм 37 насандаа санаачилсан.
• “Huffington Post”-ын эрхлэгч Арианна Хаффинтон 54 насандаа сониноо үүсгэн байгуулсан түүхтэй.
Тэгсэн ч итгэл төрөхгүй л байна уу? Тэгвэл өөр түүх бас бий.