Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad”-ийн гүйцэтгэх бус захирал Ридван Карпуз компанийнхаа 70.000 ширхэг энгийн хувьцааг худалдан авчээ. Тэрбээр нэгж үнэт цаасыг 6.2 пенсээр худалдан авсан аж. Улмаар “Petro Matad” компанийн нийт хувьцааны 0.25 хувь буюу 690.788 ширхгийг нь эзэмших болж буй гэнэ.
“Petro Matad” нь газрын тосны хайгуулын 4, 5, 20 дугаар талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан ажиллаж буй билээ.
Ц.Болор