Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг ХЭҮК өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр илтгэлийг иргэний нийгмийн байгууллагуудад танилцууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 80 гаруй хүн оролцсон юм. ХЭҮК энэ удаагийн илтгэлд эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний эрхийг хамгаалагчийн эрх, хүний эрхийн боловсрол, төрөлжсөн асрамжийн газар дахь хүний эрхийн зарим асуудал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа ба өмчлөх эрх, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх зэрэг асуудлыг хөндөж, тодорхой шийдвэр гаргуулахаар санал хүргүүлжээ.