2015 он эхэлснээр улсын хэмжээнд ой, хээрийн 62 түймэр гарсан байна. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Улсын Онцгой комиссын 01, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 02 тоот албан даалгавар, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, ойн анги, ойн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг иргэдийн оролцоотой зохион байгуулж байна. Түүнчлэн ой, хээрийн түймрийн давтамж, эрсдэл өндөртэй Хөвсгөл, Завхан, Увс, Булган, Сэлэнгэ, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймгууд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт эргүүл, хяналт, шалгалтын цэгийг ажиллуулж байна.