Нийслэлийн Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг “Гровотаз” ХХК-ийн 86 гахай энэ сарын 30-наас өвчилж эхэлжээ. Тэднээс дээж аван шинжлүүлэхэд гахайн мялзан өвчин болох нь тогтоогдсон юм. Тус дүүргийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу тухайн аж ахуйн 691 гахайг устгаад байгаа аж. Хорио цээрийн дэглэмийг сахиулах ажиллагаанд хоёр цэгт 21 хүн ажиллаж байна.