Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн II хорооны иргэн энэ сарын 8-нд Ерөө голд осолджээ. 64 настай, эмэгтэй Ц нь сэтгэцийн өөрчлөлттэй гэнэ. Түүнчлэн тус аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг Хатант гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ нь самар түүж яваад сураггүй болжээ. Аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ч тэднийг олоогүй хэвээр байна.