Улсын төсвөөс Хөвсгөл аймагт энэ жил 38 тэрбум төгрөг баталжээ. Энэ мөнгөнөөс Мөрөн суманд 9.8 км авто зам тавих аж. Мөн Сэлэнгэ болон Дэлгэрмөрөн гол дээр нэг тэрбум төгрөгөөр гүүр хийхээр болжээ. Түүнчлэн дөрвөн сургууль, таван цэцэрлэг, хоёр соёлын төв, битүү зах барих ч Хөвсгөл аймагт төсвийн хөрөнгө оруултаар хийх ажил 2015 онд багассан гэнэ.